2009-08-04
1 литр нулимс

 
 
Санаандгүй явж байгаад ийм нэртэй, 11 ангитай кино олоод үзчихлээ.
15 настай охин эдгэшгүй өвчин туссан тухай. Туссан өвчинтэйгээ яаж тэмцэж байгаа тухай. Аав, ээж, гурван дүү, найз нөхөд, хайртай залуугийх нь тухай сэтгэл өвдмөөр түүх.
Аяа Кито/1962- 1988/  хэмээх охины бодит амьдралаас, өөрийх нь бичсэн өдрийн тэмдэглэлээр сэдэвлэн хийсэн кино.

Би уг нь кино үзээд уйлж үзээгүй хүн л дээ. Харин  энэ киног үзээд, дотны хайртай хүн нь эдгэшгүй өвчин туссан тухай сонсох..  сонссоор, харсаар байж юу ч хийж чадалгүй алдах ямар байдгийг өөрийн биеэр амссан болохоор зөндөө уйлав.
Яагаад ч юм..  үзэх...
Энэ бичлэгийг 1317 удаа уншсан.
2008-09-09
...
Цаг хугацаа гэдэг харьцангуй ойлголт учир хүний амьдралыг нэг өдрөөр зүйрлэж болно. Та бид ганцхан өдөр амьдрахаар хорвоо дээр иржээ. Энэ нэгхэн өдөр, тэгэхдээ бүр энэ нэг өдрийн нар зулай дээр төөнөж жавхаа нээсэн, хамгийн алтан хором- залуу насыг орондоо хэвтээд өнгөрөөх нь юутай хайран, юутай харалган хэрэг болох билээ..

М.Тулгат   *Бусгаар тогтносон Монгол*  номноос.....
Энэ бичлэгийг 657 удаа уншсан.
2008-08-29
...
*Амьдрал нулимасанд дургүй*  гэж шал худлаа орчуулга юмаа.
харин
*Хорвоо, чи хүний зовлонд цадах болоогүй юу*  -    воо  энэ бол супер..
Энэ бичлэгийг 623 удаа уншсан.
2008-08-04
Монголын цагдаа нарт УРИАЛГА!
Эхлээд миний энэ бодолыг уншаад таны инээд хүрч магадгүй л дээ хэхэ. Гэхдээ яаху дэ нэг гэнэн тэнэг нь мөрөөдөж л суугаа биз тэ.
Юуны өмнө  Нийгмийн хэв журам сахиулах хүнд ажилд нэр төртэй ажиллаж байгаа цагдаа нараа хүндэтгье!
Саяны жагсаал цуглааны үеэр бэртэж гэмтсэн, бие барсан цагдаа нарт болоод гэр бүлийхэнд нь мэхийн ёслосу!

Тэхээр ийм байна. МУ-ын Ерөнхий сайд агсан Анандын Амарын  << Би Оросын ард түмэнд ч, Монголын ард түмэнд ч хайртай. Харин улаантнууд болоод тэдний коммунист засаглалд угаасаа дургүй>>  гэсэн үгнээс эхэлье гэж бодлоо.  

Монголын ард түмэн цагдаа нартаа хайртай юм шүү....





Энэ бичлэгийг 897 удаа уншсан.
2008-07-30
шашин шүтлэгийн талаар ганц хоёр..
Саяхан Баабар ахын номноос ийм юм олж уншлаа :
Америкчууд Монголчуудын шүтлэгийн талар судалгаа хийжээ. Хариу нь их хошин. 10 орчим хувь нь бөө мөргөлтэй, 15 орчим хувь нь буддын шашинтай, 5 орчим хувь нь христос, 20 орчим хувь нь огтоос шашингүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгвэл үлдсэн 50 гаруй хувь нь яасан байж таарах уу? Тэднийхээр бол өнөөгийн Монголчуудын хагасаас илүү хувь нь анимистууд гэнэ дээ. Анимал гэдэг үгнээс гаралтай энэ үгний утга нь мухар сүсгийг хэлдэг.  Эртний хүмүүс нүцгэн шалдан гүйлдэж, агуйд амьдран, түүхий мах зулгаадаг байхдаа ийм шүтлэгтэй байсан..   гэх мэтээр бичсэн бай...
Энэ бичлэгийг 830 удаа уншсан.
2008-07-28
Хэсэг улс төржихгүй бол хэл загтнаад байхын
Зиак, буянаа нэм гэж. энүүгээр тэрүүгээр дүүрэн 7.1 , сонгууль, 76 энээ тэрээ. тэр бослого нь 7.6нд болох байж дэ. тэгсэн бол нөгөө мухар сүсэгтнүүд нь бас нэг тооны ухаан гаргаад ирцэн дор бүрнээ нострдамус цариалаал, урт шар дээлтэй ах хүү хариулга, тайлга хийж энд тэндэхийн овоо мовоо тахисан шигээ тарган өөх огтлохгүй юу. мэдээж тэр мөнгө нь мань мэтийн ядарсан хэдийн халааснаас гарна. бидний халааснаас гарах мөнгө ч яахав. гол нь би муу хэдэн төрийн түшээдээ бас ядарсан хэдэн лам нараа л бодоод байгаам шү дэ. Биднийхээ сайн сайхан ирээдүйн төлөө хичнээн их залбирдгийг нь та нар ТВ этрээр ...
Энэ бичлэгийг 650 удаа уншсан.
2008-07-24
юу билээ..
хэзээ ч би дурлалд яараагүй
хэний ч өмнө уярч суугаагүй...  гээд дуу байдаг билүү.  би уг нь яарагүй л юмсан. гэхдээ дурлачихын. сэтгэл гэдэг хорьж болохгүй туучий юм даа. яджаахад эгчмэд бүсгүйд дурлана. хясахад тэр нь багацуулыг үл тоогч, нэг нүдээрээ ч харахгүй. уг нь бол эгчсээд байх зүйлгүй мөртлөө би гэдэг чинэ юм үзээгүй нялх амьтан, сахал ч ураагүй хүүхэд шиг царайтай.. гэснээс ямар хэмжүүрээр бацаан болон бацаан биш гэж тодорхойлоод байнаа? мэдчих юмсан.  яахав царай зүс бие хаагаа бодохоор хүүхэд ч юм шиг. гэхдээ туулж өнгөрүүлсэн амьдрал, хүн санаагаа бодохоор зөнөж яваа ч гэмээр.....
Энэ бичлэгийг 630 удаа уншсан.
2008-06-10
Монгол хэлээ Монгол бичиггүйгээр төсөөлж болно гэж үү?
Энэ БСШУЯ-ны сайд болон бусад нөхдүүд ер нь Монгол хүмүүс мөн үү?   Яах гээд байнаа?
Эхлээд уран зохиолын хичээлийг хасч хаясан. Одоо тэр нь багадаад Монгол бичигийн хичээлийг 7-р ангиас эхэлж үзэхээр болгож гэнэ. Яваандаа хятад хэлийг хичээлийн хөтөлбөрт оруулах нь үлдээд байна уу? 

.. Үсэг бичигийхээ мянган жилийн их соёлыг
Үгүйсгэж байхад тэмцэж чадаагүй би муу эр ээ.. 
гэж нэгэн цагт билиг танхай яруу найрагч  Р.Чойном "Охиндоо бичсэн захидал" шүлэгтээ халаглан өгүүлсэн байдаг. Үнэхээр тэр цаг үед бол яаж ч тэмцээд дийлэхгүй байсан нь ойлгомжтой.  Харин бид "Ардчилсан" нийгэмд амьдар...
Энэ бичлэгийг 1066 удаа уншсан.
2008-06-08
Дүү
Хөөрхөн дүүтэй байж билээ. Төрсөн биш л дээ. бас өргөмөл ч биш. Хамаатны ахын ганц хүү. Ээж нь хэдхэн сартай байхад нь  орхиод явсан. Аав нь сэтгэлийн тэнхээгүй, тиймхэн хүн байсан ч хог дээр хаялгүй, асрамжинд өгөлгүй хэл хөлд оруулсым. Яваандаа архинд ч дуртай, ааш зан ч най байхгүй болж. Ингээд бяцхан хүү манайхаар голцуу айл айлаар өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Хар багаасаа л хатуу хөтүү амьдрал  дунд хүн болж ядаж яваа амьтан. Ээж маань чадах чинээгээрээ л ах бид хоёроос өөрцгүй хайрлаж байсын. Тэнэг байж дээ.. Хайртай байсан л даа. төрсөн дүү шигээ хайрлаж байгаагүймаа. Уг нь төрсөн дүү...
Энэ бичлэгийг 482 удаа уншсан.
2008-05-31
сайн байцгаана уу?
за ингээд би гэдэг хүн блог нээсэн боллоо. аль дээрээс нээе гэж бодсон ч залхуу хүрээд гэхүү завгүй байсан гэхүү, ямар ч байсан болоогүй юм. энд нээх хүнд хэрэгтэй юм бичихгүй ээ. бусад хүнийхийг уншихлаар лаг лаг юм л бичсэн байхын. надад бол тийм авъяас ч байхгүй. зүгээр л өнгөрснөө дурсах, одоогоо хянах, ирээдүйгээ төсөөлөх гэж л..  за за нэг иймэрхүү.
Бүгдээрэнд нь амжилт!
...
Энэ бичлэгийг 435 удаа уншсан.