2008-07-30
шашин шүтлэгийн талаар ганц хоёр..
Саяхан Баабар ахын номноос ийм юм олж уншлаа :
Америкчууд Монголчуудын шүтлэгийн талар судалгаа хийжээ. Хариу нь их хошин. 10 орчим хувь нь бөө мөргөлтэй, 15 орчим хувь нь буддын шашинтай, 5 орчим хувь нь христос, 20 орчим хувь нь огтоос шашингүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгвэл үлдсэн 50 гаруй хувь нь яасан байж таарах уу? Тэднийхээр бол өнөөгийн Монголчуудын хагасаас илүү хувь нь анимистууд гэнэ дээ. Анимал гэдэг үгнээс гаралтай энэ үгний утга нь мухар сүсгийг хэлдэг.  Эртний хүмүүс нүцгэн шалдан гүйлдэж, агуйд амьдран, түүхий мах зулгаадаг байхдаа ийм шүтлэгтэй байсан..   гэх мэтээр бичсэн байна.

За тэгээд миний хувьд энэ бол үнэн гэж бодожийно.
 Монголоор нэг нострдамусууд.  яг үнэндээ бол жирийн иргэд битий хэл улс төрчид, бизнесмэнүүд, одууд гээд нөгөө нийгмийн дээд зиндааныхан, элитүүд нь хүртэл мухар сүсэгтнүүд. тэгээл нэг л их энд тэндэхийн овоо тахиж, бороо хур гуйсан, хэлмэгдэгсэдийн ясаар суварга босгож буян үйлдсэн хүмүүс.
 Эсвэл стадион, бөхийн өргөөнд бөөн лам суулгаж ном хурна. Яджаахад такстай. Баахан хадаг, мөнгө барьсан эмээ өвөө нар бөхийн өргөөнд чухам л бурхан будда биеэрээ заларч байгаам шиг  үхэн хатан очерлоно. Хүндэт суудалдаа мэдээж төрийн тэргүүнүүдээ залахаа мартахгүй. Эмээ нар Төрийн минь сүлд өршөө! гэж энхбаярт нэг залбирна. Бурхан минь гэж ламд нэг мөргөнө.   Нөгөө энхбаяр нь өөрийгөө  хоёр дахь Чингис гэдэгтээ гарцаагүй итгэчихсэн царайтай, адис өгөх нь холгүй аашлана. Тэмүүжээн! гээд дуудвал *айн?* гэж мэдэхээр нөхөр шүү тэр.. лол. Халуураад хамба ламтанг Далай багшаа гэвэл *өөв?* гэжээж ч магадгүйн.  Эмээ минь, Төр гэдэг чэн энхбаяр биш, бурхан гэдэг чэн лам биш! гээд хэлчмээр..

Тэгж их буян үйлдмээр байгаан бол буяны номоо төлбөргүй хур л даа гандангийхаан! өнчин хүүхдүүдэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусла л даа. Манай эмээ өвөө нар буян хураана гээл өргөл барьцаа өгдөг шд. Тэрийг жинхэнэ ёсоор нь буяны үйлд зориулаач. хүмүүсийн нүдэнд харагдахаар юм хий л дэ.

Лам гэж ер нь ямар хүнийг хэлдийн бол?  за тэр арван хар нүгэлээ тэвчих  нь ч дүүрч. ядаж арван цагаан буяныхаа талаас нь ч болохнээ хайрла л даа. хэхэ.. муусайн цагаандаа гарсан лам нэртэй шулаачдыг бодохлоор уур хүрээд байхын.
Солонгос явах гэсийн, ажилд орох гэсийн, сайн ханьтай болмоор байна, сургуулиа амжилттай төгсмөөр байна, луйвардуулсан мөнгөө олж авмаар байна.. түм буман асуудал.  Асуудал өөрсдөөс нь шалтгаална гэдгийг ойлгочиж чадахгүй, нэг алиа лам дээр очоод хамаг мөнгөө луйвардуулж байгаа сүсэгтэн ч гэж сүсэгтэн. Тэр лам нь мэддэг мэддэггүй төвд хэлээр хэсэг бувтнаад, ариун аршаан бус, аваачиж өгсөн АПУ-аар нүүрлүү нь хэд тургих төдийд америкт оччихдог гэж боддын байх даа.
 
Яджаахад ТВ-ээр шоу хийнээ. Зөн билгийн тулаан гэнэ үү. Үнэн алдартнуудаас тууж ирсэн шоу. За мэдэхгүйм даа, үнэхээр тийм далдыг хардаг, зөн билигтэй, онцгой улс байдаг ч байж болохын.  Гэхдээ шашин гээч нь байж болох хамгийн дампуу, дээрмийн хувилбараараа хөгжсөн монголд лав ийм шоу тохирохгүй байх.
*Бямба гаригийн үдэш* гээд бас нэг шоуг үзэв үү? солонгосын Стар кинг, эсвэл Бритианс год талент гээд шоу шиг юм байна. авъястнуудыг тодруулдаг.  Яг хэд дэх дугаарыг нь санахгүй байна.  Ямартаа ч ингэлээ:
2 хүн, шүүгчдийн санал тэнцээд үлдлээ. нэг нь бритва, хутга этрээр хэл ам зүсдэг хүн. Ярьсан домогт нь үнэмших ахул, тэр хутганы анхны эзэн нь хутгаараа хүүхдийг мөчилж чанаад буцаагаад бүтэн болгоод гаргаад ирдэг байсан гэжий шүү.. лол
 Аа харин нөгөө хүн нь хичнээн ч оронтой тоог дөрвөн аргын үйлдлээр төвөггүй боддог хүн. цээжээрээ бодно шүү дээ. тэр бол яалт байхгүй авъяас байсан. Гэтэл үзэгчдийн санал асуулгаар нөгөө айхтар лам маань ялж байна шүү дээ. 
Гайхалтай, Монголчууд жинхэнэ авъяас, хар дом хоёрыг ялгаж чадахаа байтлаа харалган болжээ. Ламыг дэмжсэн шүүгч нь хэн гээч?  яруу найрагч Сарантуяа хаха..
Би үзэгчдээс илүү Сарантуяаг өрөвдсөнөө нуух юун. энэ дуучин Сараа биш шүү. яруу найрагч Сарантуяа.

За тэгээд үнэнхүү шүтлэгтэй хүмүүс өршөөж хэлтрүүлнэ биз. Мөхөс миний цухас бодол нэг иймэрдүү. Би тийм шашингүй этгээд биш л дээ. Номын дуу сонч, үнэн сэтгэлээсээ залбирдаг. Арц хүжний үнэрт дуртай. Өвөө маань нутаг усандаа нэртэй том лам байсан. Манай гэрийхэн бүгд л шүтдэг. Өвөөгөө би сайн лам байсан гэж боддог. Тиймдээ ч  манай хойморт шавар баримал  биш бурханы судар залаастай бий.
Мухар сүсэг гээч эрт баларын бүдүүлэг, харанхуйллаасаа салаасай даа Монголчууд минь!



 
Бичсэн: Andante | цаг: 08:33 | Одоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


хэхэ
Арго ах 2 сарын дотор гадаад хэл сургадаг хүн.
Бодвол одоо бүх хэлээ сураад дуусчихсан. Хийх юм олдохгүй, шашин судалж байгаа юм байлгүй дээ.. гсн
Бичсэн: Зочин цаг: 16:54, 2009-02-04 | Холбоос | |


үнэн бичжээ.
Үнэндээ манайхан арай л дэндүү болсон шүү. Хэтэрхий гэнэ... Ухаан ормоор шүү.
Цагаан будаа хаяж болохгүй, гэртээ сүүжний яс хонуулж болохгүй, орондоо байхдаа дуулж болохгүй, үс тайруулж болохгүй өдөр ч гэх шиг, тэгээд бас муу өдөр гэж бас байна аа...
Би тэр болохгүй гээд байгаа бүгдийг л нь хийдэг, тэглээ гээд амьдрал ахуй уруудсан юм алга л байна ш дээ.
Арай хэтэрхий...
Нөгөө Арго чинь балайрч байна аа зурагтаар. Энэ балайг хүн тоохгүй байлгүй гэсэн чинь хүмүүс бас сүсэглээд л явж байна лээ
Бичсэн: Эсэргүү цаг: 15:01, 2009-02-04 | Холбоос | |


Гэрэлтуяа
тэр бөө нарын тоо ч алингаа алдсан юм шиг байна лээ.

Зочин
уучлаарай.
боджийно- бодож байна
яджаахад- ядаж байхад
болохын- болох юм
гэжий шүү- гэж байна шүү.. гэх мэт

Ойрд чатны хэлбэр гээд хүмс ингэж бичээд байхаар нь дуурайсан ухаантай юм.
а бас эгшиг, гээгдэх гээгдэхгүй талаар сайн мэдэхгүй гэдгээ үнэнээр нь хэлье.

Гэснээс, та бас хүн шүүмжилж байгаа бол зөв бичихийг хичээгээрэй.
Монгол хэлэнд *жоохон* гэдэг үг байхгүй шүү дээ. Харин *жаахан* гэж бол бий байх, нэгдүгээрт.
Хоёрдугаарт,
*чиний бичээд байгаагаас чинь тэс ондоо зүйл шүү* гэдэг дээр, *чиний* болон *чинь* гэдэг хоёр үгний нэг нь илүү байлаа.
Гуравдугаарт,
сүүлийн өгүүлбэрийн *өөрөө* гэдэг үг тань илүүдэж орхиж.

Ингээд таны бичсэн дөрвөн өгүүлбэрийн гурав нь алдаатай байна. Цэг таслал тооцохгүйгээр шүү дээ.

Ямартай ч таны зөвөлгөөнд талархлаа илэрхийлье.
Бичсэн: Andante цаг: 12:06, 2009-02-04 | Холбоос | |


нил алдаа
хүүе ээ чи дэндүү алдаатай бичих юм аа. Монгол хэл гэдгийг жоохон судлаач. Чиний бичээд байгаагаас чинь тэс ондоо зүйл шүү. Хүн шүүмжилж байж өөрөө ядаж харагдах нөхцөлдөө алдаа битгий гаргаач!!!!!!!!!!!!!!!!!!
Бичсэн: Зочин цаг: 20:18, 2008-12-10 | Холбоос | |


Үнэн ш дээ. Санал нийлж байна. Үнэхээр буян боддог юм бол лам нар жинхэнэ утгаар нь буян хийх ёстой ш дээ. Ойрын үед лам хараах их явлаа. Энэ талаар иймэрхүү бодол төрж л байлаа. Манайхан бөө гээд сүйд болдог болж. Ямар сайндаа бөө нарын чуулган болсон чинь 20-хон мянган хүн амтай багануураас 75 бөө ирсэн гэж байгаа юм даа. Бүүр инээд ч хүрэх шиг...
Бичсэн: gereltuya цаг: 15:49, 2008-07-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax