2009-08-04
1 литр нулимс

 
 
Санаандгүй явж байгаад ийм нэртэй, 11 ангитай кино олоод үзчихлээ.
15 настай охин эдгэшгүй өвчин туссан тухай. Туссан өвчинтэйгээ яаж тэмцэж байгаа тухай. Аав, ээж, гурван дүү, найз нөхөд, хайртай залуугийх нь тухай сэтгэл өвдмөөр түүх.
Аяа Кито/1962- 1988/  хэмээх охины бодит амьдралаас, өөрийх нь бичсэн өдрийн тэмдэглэлээр сэдэвлэн хийсэн кино.

Би уг нь кино үзээд уйлж үзээгүй хүн л дээ. Харин  энэ киног үзээд, дотны хайртай хүн нь эдгэшгүй өвчин туссан тухай сонсох..  сонссоор, харсаар байж юу ч хийж чадалгүй алдах ямар байдгийг өөрийн биеэр амссан болохоор зөндөө уйлав.
Яагаад ч юм..  үзэхэд их хэцүү байсан ч, бидний хэнд маань ч тохиолдож болох зүйл учраас олон хүн үзээсэй гэж хүслээ.
Өнгөрсөнөө үл ойшоогч, өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун биш, бүх үүд нээлттэй ч ирээдүйнхээ төлөө юу ч хийдэггүй над шиг арчааагүй амьтанд зөндөө юм ойлгуулсан.
Зав гаргаж заавал үзэхийг бодоорой


10 жилийн турш хөөрхий охины унагасан нулимс 1 литрээр тогтохгүй биз.
18,000,000 хувилагдсан түүний өдрийн тэмдэглэл, тэмдэглэлээр хийгдсэн кино ч зуу зуун литр нулимс асгаруулсан биз..

To be able to smile and tell everyone this; I have, at least, cried on liter of tears..    / Aya Kito/


http://www.mysoju.com/1-litre-of-tears/  гэсэн хаягнаас киног үзэж болно




 
 
Бичсэн: Andante | цаг: 22:43 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих