2008-08-04
Монголын цагдаа нарт УРИАЛГА!
Эхлээд миний энэ бодолыг уншаад таны инээд хүрч магадгүй л дээ хэхэ. Гэхдээ яаху дэ нэг гэнэн тэнэг нь мөрөөдөж л суугаа биз тэ.
Юуны өмнө  Нийгмийн хэв журам сахиулах хүнд ажилд нэр төртэй ажиллаж байгаа цагдаа нараа хүндэтгье!
Саяны жагсаал цуглааны үеэр бэртэж гэмтсэн, бие барсан цагдаа нарт болоод гэр бүлийхэнд нь мэхийн ёслосу!

Тэхээр ийм байна. МУ-ын Ерөнхий сайд агсан Анандын Амарын  << Би Оросын ард түмэнд ч, Монголын ард түмэнд ч хайртай. Харин улаантнууд болоод тэдний коммунист засаглалд угаасаа дургүй>>  гэсэн үгнээс эхэлье гэж бодлоо.  

Монголын ард түмэн цагдаа нартаа хайртай юм шүү. Харин тэд өөрсдийн хүч хөдөлмөрийг шулж мөлжсөн дарангуйлагч новшнуудад л дургүй. Цагдаа нарлуу биш, НОвшнуудын эсрэг жагссан. Цагдаа нарлуу биш, МАХН-ын байрлуу дайрсан. Аливаа хүчний байгууллагыг төр хянаж байдаг. Ард түмэн бослоо гэхэд тэд  цэрэг цагдаагийн байгууллагыг бидний эсрэг турхирч, цус асгаруулсан үймээн самуун болгодог. Цагдаагийн ерөнхий газрын дарга ч бас МАХН-ын бууны нохой. тэр хүзүүнээсээ доошихыг л өөрөө мэдэх байх. харин дээдэхийг нь бол МАХН мэднэ.
  *Чамайг эд нар шагай шиг нясалж байдаг, харин чи нясалсан газар нь очоод унаж байна* гээд  *Илүү сартай зун* кинон дээр Галаа ах хэлдэг дээ.
 
Яагаад бидний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, ханаж цадахаа мэдэхгүй идэж ууж, цусалж цусалчихаад тэрийг нь эсэргүүцэхээр үхэн хатан биеэ хаацайлж, ард түмнийг хооронд нь талцуулж алалцуулна вэ? 
Яагаад Новшнууд төрийн өмнө, нийгмийн өмнө, нийт монголчуудын өмнө хүлээсэн үүргээ уландаа гишгэж байхад ЦАГДАА та ажил үүрэгээ гүйцэтгэж явна гэдэг нэрийн дор бидэнрүү буу шагайна вэ?
Цагдаа та бол хуульч, хууль сахиулагч. Тэгвэл яагаад хуулинд биш намд үйлчилнэ вэ?
Яагаад намаас, ЗГ-аас, Новшнуудаас өгсөн хууль бус даалгаварыг  биелүүлнэ вэ? ЦАгдаа нараас иргэд айсан. төрийн нударга айхтар чанга юм байна гэж сүрдсэн. Дахиад лав ингэж дорвитой босохгүй биз. Харин эсрэгээрээ яана гээч?
  Новшнууд даварна, гаарна, ахина. Дахиад иднэ. идэх идэхдээ бардам иднэ. баавартай, харуулж гайхуулжаагаад иднэ. Намайг хэн хэлж, нохойг хэн саах юм гэсэн шиг. Яадгийн, дахиад босоод ирвэл цагдаа нарыг нь өмнөөс тавиал хамгаалуулчина. Харин ч нэг тоохгүйн байхаа..

Хэрвээ та цагдаа байсан бол саяны бослогоор яах байсан бэ?
Би өөрөө эхлээд хариулах уу.  Би цагдаа байсан бол төрийн хувцасаа тайлж хаяад босогчидтой нэгддэггүй юмаа гэхэд шууд гэртээ харина. Хэзээ ч уугаачин, идээчин, шулаачдыг өмгөөлж жирийн иргэдийнхээ эсрэг хүйтэн зэвсэг агсахгүй. Новшнуудыг амь насаа дэнчин тавин байж хамгааллаа гээд надад юу өгөхийн? юу  өгсийн?
Өөрөө гэртээ харих битий хэл найз нөхөр, санаа нийлдэг цагдаа нараа ч бас уруу татна. Аль болох олон цагдаа хувцасаа тайлна, новшнууд тэр чинээгээр айна. Эднийг ингээд зүгээр шулаад, мөлжөөд, дарлаад байж болохгүй юм байна гэдгийг ойлгоно. Төрийн нэр зүүсэн дарангуйлагч новшнууд хүчтэй юу, ард түмэн хүчтэй юу гэдгийг мэдэрнэ. Миний санаа ердөө л ийм гэнэн.

Цагдаа та бидэнтэй л адилхан өлсөж цангаж, даарч зутарч ажил үүргээ биелүүлж яваа. танд над шиг л ээж аав, ах дүү хамаатан садан бий. Тэднийхээ төлөө өөдгүй зан гаргаж, жирийн иргэдэд *новшийн цагдаа*гаараа дуудуулаад явдаг. Одоо болоошдэ. Новшнуудтай биш ард түмэнтэйгээ нэгдээч.
 Мянга мянган ядуус, өлмөн зөлмөн, өнчин өрөөсөн хүүхдүүдийн төлөө, амьдрахын эрхэнд  харийн хүний өвөр дулаацуулж, уйлж суугаа бүсгүйчүүдийнхээ төлөө, аав ээж, хань ижил, үр хүүхдээ тэжээх гэж хүний нутагт ядарч, хагсарч яваа залуучуудыхаа төлөө, тэднийгээ хүлээн шар махтайгаа хатаж байгаа ээжүүд  аавуудын төлөө..   Ард түмэнтэйгээ нэгдээч!  Новшнуудыг өмгөөлж, бидний эсрэг битгий буу шагайгаач!

 
Бичсэн: Andante | цаг: 00:03 | Одоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Надад нэг цагдаа ярьсан юм. Тэр өдөр дарга нар нь зугтаагаад алга болчихсон байсан. Цагдаа нар сэтгэлээрээ тэр үймээнийг зогсоох гэж байсан гэж.ЕРнь Манай цагдаагийн дарга нар нэг л их ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР МАГИСТР энэ тэр гээд л нэг их гуншинтай. ДАНДАА ОРОСД ХАМГААЛДАГ. ХЭДЭН ДОЛЛАР атгуулаад л авдаг юм шиг. ТЭР ДОКТОР МАГИСТРЫНХ нь ИД ШИД нь ГАРДАГГҮЙ ээ. ОРОСД иймээрхүү үймээнийг бол ОНЦ БАЙДАЛ ГЭЛГҮЙ дор нь зохицуулна. Манайх бол онигоо л байсан. Тэр жагсаал ард түмний жагсаал байсныг хүлээн зөвшөөрнө. ҮНЭНДЭЭ бол суллачих л хэрэгтэй. ХАРИН ТЭР ГАЛЕРЕЙ рүү дайрдаг нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Би иргэн хүнийхээ хувьд хэлэхэд МОНГОЛ ОРОН ШОРОНжиж гүйцлээ. ХЭРЭВ хариуцлага ногдуулах бол тэр СОНГУУЛИЙН ДҮН ЗАССАН, БУРУУ МЭДЭЭЛСЭН,ХАМТРАН ОРОЛЦСОН, ЗОХИОН БАЙГУУЛСАН, ЗАХИАЛСАН, ГҮЙЦЭТГЭСЭН, НУУН ДАРАГДУУЛСАН, ҮЛ МЭДЭЭЛСЭН бүх хүмүүсийг мөн ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД татах хэрэгтэй.
Бичсэн: dadido цаг: 20:15, 2008-08-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax