2008-08-04
Монголын цагдаа нарт УРИАЛГА!
Эхлээд миний энэ бодолыг уншаад таны инээд хүрч магадгүй л дээ хэхэ. Гэхдээ яаху дэ нэг гэнэн тэнэг нь мөрөөдөж л суугаа биз тэ.
Юуны өмнө  Нийгмийн хэв журам сахиулах хүнд ажилд нэр төртэй ажиллаж байгаа цагдаа нараа хүндэтгье!
Саяны жагсаал цуглааны үеэр бэртэж гэмтсэн, бие барсан цагдаа нарт болоод гэр бүлийхэнд нь мэхийн ёслосу!

Тэхээр ийм байна. МУ-ын Ерөнхий сайд агсан Анандын Амарын  << Би Оросын ард түмэнд ч, Монголын ард түмэнд ч хайртай. Харин улаантнууд болоод тэдний коммунист засаглалд угаасаа дургүй>>  гэсэн үгнээс эхэлье гэж бодлоо.  

Монголын ард түмэн цагдаа нартаа хайртай юм шүү....





Энэ бичлэгийг 897 удаа уншсан.
2008-07-30
шашин шүтлэгийн талаар ганц хоёр..
Саяхан Баабар ахын номноос ийм юм олж уншлаа :
Америкчууд Монголчуудын шүтлэгийн талар судалгаа хийжээ. Хариу нь их хошин. 10 орчим хувь нь бөө мөргөлтэй, 15 орчим хувь нь буддын шашинтай, 5 орчим хувь нь христос, 20 орчим хувь нь огтоос шашингүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгвэл үлдсэн 50 гаруй хувь нь яасан байж таарах уу? Тэднийхээр бол өнөөгийн Монголчуудын хагасаас илүү хувь нь анимистууд гэнэ дээ. Анимал гэдэг үгнээс гаралтай энэ үгний утга нь мухар сүсгийг хэлдэг.  Эртний хүмүүс нүцгэн шалдан гүйлдэж, агуйд амьдран, түүхий мах зулгаадаг байхдаа ийм шүтлэгтэй байсан..   гэх мэтээр бичсэн бай...
Энэ бичлэгийг 830 удаа уншсан.
2008-07-28
Хэсэг улс төржихгүй бол хэл загтнаад байхын
Зиак, буянаа нэм гэж. энүүгээр тэрүүгээр дүүрэн 7.1 , сонгууль, 76 энээ тэрээ. тэр бослого нь 7.6нд болох байж дэ. тэгсэн бол нөгөө мухар сүсэгтнүүд нь бас нэг тооны ухаан гаргаад ирцэн дор бүрнээ нострдамус цариалаал, урт шар дээлтэй ах хүү хариулга, тайлга хийж энд тэндэхийн овоо мовоо тахисан шигээ тарган өөх огтлохгүй юу. мэдээж тэр мөнгө нь мань мэтийн ядарсан хэдийн халааснаас гарна. бидний халааснаас гарах мөнгө ч яахав. гол нь би муу хэдэн төрийн түшээдээ бас ядарсан хэдэн лам нараа л бодоод байгаам шү дэ. Биднийхээ сайн сайхан ирээдүйн төлөө хичнээн их залбирдгийг нь та нар ТВ этрээр ...
Энэ бичлэгийг 651 удаа уншсан.
2008-06-10
Монгол хэлээ Монгол бичиггүйгээр төсөөлж болно гэж үү?
Энэ БСШУЯ-ны сайд болон бусад нөхдүүд ер нь Монгол хүмүүс мөн үү?   Яах гээд байнаа?
Эхлээд уран зохиолын хичээлийг хасч хаясан. Одоо тэр нь багадаад Монгол бичигийн хичээлийг 7-р ангиас эхэлж үзэхээр болгож гэнэ. Яваандаа хятад хэлийг хичээлийн хөтөлбөрт оруулах нь үлдээд байна уу? 

.. Үсэг бичигийхээ мянган жилийн их соёлыг
Үгүйсгэж байхад тэмцэж чадаагүй би муу эр ээ.. 
гэж нэгэн цагт билиг танхай яруу найрагч  Р.Чойном "Охиндоо бичсэн захидал" шүлэгтээ халаглан өгүүлсэн байдаг. Үнэхээр тэр цаг үед бол яаж ч тэмцээд дийлэхгүй байсан нь ойлгомжтой.  Харин бид "Ардчилсан" нийгэмд амьдар...
Энэ бичлэгийг 1066 удаа уншсан.