2008-07-28
Хэсэг улс төржихгүй бол хэл загтнаад байхын
Зиак, буянаа нэм гэж. энүүгээр тэрүүгээр дүүрэн 7.1 , сонгууль, 76 энээ тэрээ. тэр бослого нь 7.6нд болох байж дэ. тэгсэн бол нөгөө мухар сүсэгтнүүд нь бас нэг тооны ухаан гаргаад ирцэн дор бүрнээ нострдамус цариалаал, урт шар дээлтэй ах хүү хариулга, тайлга хийж энд тэндэхийн овоо мовоо тахисан шигээ тарган өөх огтлохгүй юу. мэдээж тэр мөнгө нь мань мэтийн ядарсан хэдийн халааснаас гарна. бидний халааснаас гарах мөнгө ч яахав. гол нь би муу хэдэн төрийн түшээдээ бас ядарсан хэдэн лам нараа л бодоод байгаам шү дэ. Биднийхээ сайн сайхан ирээдүйн төлөө хичнээн их залбирдгийг нь та нар ТВ этрээр зөндөө хараа биддээ. жилийн дөрвөн улиралд халуун хүйтнийг ч тоолгүй өндөр өндөр дов дээр чулуу овоолоод л.. яджаахад манай муу лам нар чинь доогуураа нүцгэн байдын гэх чив. тэр орой дээр сийгээд эвгүй л байдаг байлгүй дээ чааваас гэж. зун нь бороо гуйгаал, өвөл нь жаахан тэжээл гуйгаал, намар нь тариа гуйгаал, хавар нь төл гуйгаал.. гэцүү шүү дээ тэдний минь үүрэг.

За тэр тэнэгтэх ч яамай. зарим нэг зүйлийг эс ойлгов.
архичин, тэнэмэл, дээрэмчин, тонуулчидаар эх орноо галдууллаа. УБ-аа сүйтгүүллээ. ардчиллаа цусаар будуулллаа,..  гэх мэт.
Яагаад?   тэр дээрэмчид архичид чинь ХҮн бишүү?  мэдээж мөн. Мөн болохоор энхбаяр шиг баяр шиг содхүү шиг сайхан амьдрахыг хүснэ биддээ? Их сургууль төгсөөгүй, долигонож бялдуучилж, авилгадаж сураагүй нь тэдний буруу болох уу?
тэгээд бас зарим нь энийг Америктай, Японтой харьцуулчижээ чааваас. Америкт бол хэзээ ч ингэж галдахгүй, чулуу нүүлгэхгүй. тэд бол ухамсартай хүмүүс. монголчууд арай дэндүү бүдүүлэг байна.. гэх мэтээр. тэд чинь боломжтой айлын хүүхдүүд за. майкл жэксoн, майкл жордан ч АНУ-ийн ерөнхийлөгч боллоо гэхэд тэр Боб, Брайн, Анжила этр тэгтлээ модоо барьчихгүй. харин тэдэр монголчууд шиг элгээрээ хэвтээд эхэлбэл юун нөгөө ухамср энээ тэрээ.. хуцваа болох байлгүй. Ер нь бол дарлагдсан ард түмэнд эрх гэж үгүй хойно жинхэнээсээ үүрэг гэж байхгүй! (Алберт Камю) Төр нь ард түмэндээ үйлчлэхгүй байхад ард түмэн хэний өмнө үүрэг хүлээнэ гэж?  Одоо хайшаа юм, дандаа гоонж өмссөн жентелмээнүүд МАХН-ы байрыг шатаасан бол тэднийг ард түмэн гэж үзэхиймүү?  хамгийн их өлссөн, хамгийн их бухимдсан хэсэгээс л ийм зүйл гарна шд.

За дараагийн нэг зүйл.
*Өнөөдөр бидэнд тайван байх нь чухал. ямар ч тохиолдолд ийм бослого, эвдэн сүйтгэл, цус урсгал гарах ёсгүй*  гэж үзэж байгаа хэсэг хүмс байнаа. тэднийхээр бол сайхан тайван суугаал байна? яажээсэн ч гэсэн. гол нь намын байр шатааж болохгүй, урлагийн бүтээл урж, морин хуур хугалж болохгүй. хүн үхэж болохгүй.
Болохгүй ээ болохгүй. болохгүйг нь мэдээд байна.  тайван амгалан амьдрал мэдээж хэнд ч чухал. ялангуяа өнөөдөр идэх хоол, өмсөх хувцастай, унах унаатай хүнд бол бүр ч чухал. гэтэл захын хорооллын шавхаатай гудамж. тэнд амьдрах мянга мянган өлмөн зөлмөн  хөгшид, залуус, ээж аав эхнэр хүүхдүүд хэр тайван амьдардаг бол? тэд чинь эхлээд идэх хоолтой, өмсөх хувцастай болчоод дараа нь тэр морин хуур энээ тэрээнд чинь санаа тавьдын байгаа биддээ?
Ер нь тэр эд хөрөнгө энээ тэрээ гээд хуцаад байгаа хүмүүс больвол таарна. тэр морин хуурыг чинь дахиад сийлчинэ, зургийг нь зурчина, хувцасыг нь оёчино. харин хүн үхсэнд хармасчийна.  Гэхдээ миний энэ харамсалаас Магнай Батзандан нарыг алах хэмжээний үзэн ядалт төрөхгүй.
Төрийн эсрэг гэмт хэрэг гэж солиороод байгааг бас ойлгохгүй байна. Эсрэгээс нь ард түмний эсрэг гэмт хэрэг гэж бас байна биз дэ? Одоогийн энэ бузар булай төрийн түшээд ард түмний эсрэг хийж байгаа гэмт хэрэгтээ ямар хариуцлага хүлээх юм?

Бас нэг зүйл.
*Элбэгдорж тэргүүтэй хэсэг луйварчид 18н жил ардчилал гэж ориллоо. гигүүлсэн юм алга. засгийн газрыг (хэдэн удаа ч гэнүү) огцруулсан. бид ийм ардчилал хүсээгүй*  бла бла.. гэсэн комментүүд бас их байхымаа.  Та нар хайшаан, сохор юмуу?  энэ 18н жилд АН хэдэн удаа МАХН хэдэн удаа ялж дангаараа төр барьсаныг мэддгүйм үү? хэн нь хэнийхээ засгийн газрыг авч хаяаад байгааг хараагүйм үү?  
Яг үнэндээ бол МАХН-ыг ор үндэсгүй татан буулгаад тараагаад хаях юмсан. өнгөрсөн түүхээ бодсон ч, өнөөдөр байгаагаа харсан ч, ирээдүйгээ төсөөлсөн ч..
яаж ухаанд нь ухна ишиг үхэхлээрээ *80 жилийн түүхтэй манай нам, төлөвшсөн нам. монголын ард түмнийг 70н жил тэжээсэн, тусгаар тогтнолыг бэлэглэсэн* энээ тэрээ гэж хуцдаг байнаа. Хуцаж болноо болно. МАХН-ы өнгөрсөн түүхийн бүх сайн сайхныг өөрсөндөө нялзаа. зөвшөөрье. Харин Монголын насанд хүрсэн бүх эрчүүдийн 20%-ийг ямарч шалгаангүй буудан хороосондоо уучлал гуйгаач.
17612  лам, 777 албан хаагч, 412 цэргийн дарга, 305 цэрэг, 2966 буриад, 552 хасаг гээд нийт 28185 хүнийг хөнөөсөн ялыг яагаад хүлээхгүй байгаан? Алтыг нь аваад авдрыг нь хаях гэж тийм ойлгоход хэцүү логик уу?
Сэхээтний төөрөгдөл, Лоохууз, Нямбуу, Сурмаажав, Чойном, Ренчин, Дамдинсүрэн, Төмөр-Очир, Цэвэгжав,.... гэх мэт, гэх мэт

Би буруу ярьж байж болно оо.  хэлэх үгэнд минь эгдүүцэж болно. харин хэлэх эрхийхээ төлөө бол амийг тань хөнөөхөд ч бэлэн шүү.. гэсэн





Бичсэн: Andante | цаг: 03:59 | Одоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


тоолуур нь гүйж байгаа. Блогтоо харуулчихаж болно.
http://www.blogmn.net/manager/support_faq.php?q_id=32

Эсвэл бүүр нарийн харъя гэвэл http://www.google.com/analytics/ -д бүртгүүлээд код аваад блогийн загвартаа оруулчихаад нарийн мэдээлэл аваад байж болно.
Бичсэн: xvv цаг: 03:06, 2008-07-29 | Холбоос | |


.
Дарст
150% санал нийлж байгаад баярлаад, нэг хундага дарс.. бишээ нэг лааз пиав. Төлөө!

xүүд
баярллаа. гэхдээ хүмүүс гарчигийг нь хараад л шууд алгасах байлгүй дэ хэхэ.. гэснээс хичнээн хүн хандаж байгааг нь мэддэг арга байна уу?
Бичсэн: Andante цаг: 23:47, 2008-07-28 | Холбоос | |


Үнэхээр голыг олоод гоё хэлжээ big grin
Олон хүмүүст уншуулахсан...
Бичсэн: xvv цаг: 22:36, 2008-07-28 | Холбоос | |


санал 150 % нийлж байна..
Бичсэн: Дарс цаг: 09:14, 2008-07-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax