2008-07-24
юу билээ..
хэзээ ч би дурлалд яараагүй
хэний ч өмнө уярч суугаагүй...  гээд дуу байдаг билүү.  би уг нь яарагүй л юмсан. гэхдээ дурлачихын. сэтгэл гэдэг хорьж болохгүй туучий юм даа. яджаахад эгчмэд бүсгүйд дурлана. хясахад тэр нь багацуулыг үл тоогч, нэг нүдээрээ ч харахгүй. уг нь бол эгчсээд байх зүйлгүй мөртлөө би гэдэг чинэ юм үзээгүй нялх амьтан, сахал ч ураагүй хүүхэд шиг царайтай.. гэснээс ямар хэмжүүрээр бацаан болон бацаан биш гэж тодорхойлоод байнаа? мэдчих юмсан.  яахав царай зүс бие хаагаа бодохоор хүүхэд ч юм шиг. гэхдээ туулж өнгөрүүлсэн амьдрал, хүн санаагаа бодохоор зөнөж яваа ч гэмээр..
ер нь бодоод байхад асуудал надад байх шиг байна. Би гэдэг кибер юм. киберээр бол хэнд ч бодол санаагаа 100% ойлгуулж, өөрийгөө илэрхийлж чадна.харин бодит амьдрал дээр бүтэшгүй зүйл. тэгэхээр яавал дээрэв? яавал тэрэнд хальт ч болохнээ харагдахав?
 за яахав би тэрэнд харагдлаа, перфект залуу боллоо, тэрэнд таалагдлаа гэж бодъё. цаашаа юу үргэлжлэхэв? үерхэл, хайр дурлал, секс.. би ийм зүйлд бэлэн үү?
хэхэ та нар гайхжийнуу? эр хүн сэкст өөрийгөө бэлэн эсэхэд эргэлзэхээр. аргагүй л..
гэхдээ би эргэлздиймаа. дараа нь яах вэ гэж бодохлоор сонин.. өнөөдөр унтаад хэвтээд жаргадын байж. нэгэнт сэтгэлгүй бол маргааш заавал салах шаардлага гарна.  сэтгэлтэй байсан ч үзэл бодол өөр бас бус зүйлээс болоод салах шаардлага зайлшгүй. энэ бүгдийн хоорондын нарийн уялдаа холбоог олох гэж зовно. зовно гэдгийг ойлгож байгаа биддээ. түм буман асуудал толгой эргүүлнэ, эргэлзэнэ. би ийм зүйлд дургүй. тэхээр ганцаараа гараа ажиллуулаад явж байх нь амар ч юм шиг.. лол
 за ямартай ч харж л байя даа. аз нь гэхүү эз нь гэхүү таардаг юм бол тэр намайг харна биз. хараад тэмүүлдэг юм бол би ч зүгээр байхгүй. яадгийн, залуу нас юм чинь.  алдана эндэнэ, араараа тавиулна тавина.  ингэж байж амьдралд амт нэмдийн байгаа биддэ?   хэн л чихэртэй нулимас унагаж байлаа  даа..
Зовлонг таригч хүслийнхээ зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа зоригонд бүдрэх сайхааа..

энд ерөөсөө эмх цэгц алга.  Адаглаад бодол санаагаа эмхэлж чадахгүй байгаа хүн айлын охиныг эрхлүүлээд, ар гэрээ эмхлээд явж чадах уу?
Бод бод бод..
Бичсэн: Andante | цаг: 23:35 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


фрийсктэй санал нэг бна аа. Эрсдэлтэй бвал бүүр сонирхолтойшд
Бичсэн: 300-н блог цаг: 12:30, 2008-07-29 | Холбоос | |


кэкэ заавал эмх замбараатай байх ямар шаардлагатайн...алдаа бүхэн шинэ мэдрэмж, алдана гэдэг бас их зориг...шинэ мэдрэмжгүйгээр амьдрал бүүдгэр. дурлалын гол нь бүтэх бүтэхгүйдээ биш...зүгээр л агшны төдий ч хамаагүй баяр, гуниг...энэ чинь л сайхан шүү дээ tongue
Бичсэн: Friska цаг: 11:52, 2008-07-29 | Холбоос | |


Ээ айлын эхнэр юм биш биз дээ? Дэмийшд, сайхан хүүхнүүд зөндөө байхад winking

Харин би бас нэг тийм тал руугаа... Уржигдар нэг хайртай эгч (эгч ч гэж бүсгүй л дээ) уулзаад оройжин ярьж, нэг дарсны шил хоослосон... Хүсэл аймар их байсан, намайг ч хүүхдээрээ байна даа л гээл байлээ гсн ккк... Гэхдээ би өөрөө өөр хүнд хайртай болохоор... За ямартай ч амжилт хүсье! winking cool
Бичсэн: xvv цаг: 03:14, 2008-07-29 | Холбоос | |


.
хэхэ.. Доника хонгор минь, заавал унтах ч албагүй л дээ, зүгээр найзуудын хувьд бол.
Гэтэл би чинь дурлачихсан хүн шүү дэ хэхэ. Гэхдээ би унтахыг тийм чухал гэж үзээгүй ээ. Зүгээр л охидууд энэ тал дээр илүү эмзэг байдаг болохоор бодож үзэхгүй бол болдгүй байх да.
Бичсэн: Andante цаг: 23:38, 2008-07-28 | Холбоос | |


hnnn
танилтсаад заавал унтах ёстоймуу? зугээр гоы танилтсаал уулзаал ядаж очоод утсий н аваал яриал энэ тэр...
хэдэн насний зоруутэйн? суртэй их биш 2 за 3дотор бол энэ нээх асуудал бишэээ
амжилт....
гэхдээ мэээдкү..
Бичсэн: donika цаг: 11:52, 2008-07-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax