2008-06-10
Монгол хэлээ Монгол бичиггүйгээр төсөөлж болно гэж үү?
Энэ БСШУЯ-ны сайд болон бусад нөхдүүд ер нь Монгол хүмүүс мөн үү?   Яах гээд байнаа?
Эхлээд уран зохиолын хичээлийг хасч хаясан. Одоо тэр нь багадаад Монгол бичигийн хичээлийг 7-р ангиас эхэлж үзэхээр болгож гэнэ. Яваандаа хятад хэлийг хичээлийн хөтөлбөрт оруулах нь үлдээд байна уу? 

.. Үсэг бичигийхээ мянган жилийн их соёлыг
Үгүйсгэж байхад тэмцэж чадаагүй би муу эр ээ.. 
гэж нэгэн цагт билиг танхай яруу найрагч  Р.Чойном "Охиндоо бичсэн захидал" шүлэгтээ халаглан өгүүлсэн байдаг. Үнэхээр тэр цаг үед бол яаж ч тэмцээд дийлэхгүй байсан нь ойлгомжтой.  Харин бид "Ардчилсан" нийгэмд амьдарч байж энэ их соёлоо устгахыг зүгээр хараад сууж болно гэж үү?
Бид Чингис хаан, дэлхийн талыг эзэлсэн агуу түүхтэй гээд өөрсдийгөө магтаал байдаг. Гэтэл дэлхийд ганцхан үндэстэн хэрэглэдэг босоо бичигээ гээчихээд оросын цагаан толгойг дагаад явж байгаа харамсалтай бөгөөд ичгүүртэй биш үү!
Залуус бид л тэмцэж уйгаржин бичигээ хамгаалж үлдэхгүй бол 7,8-р ангидаа л хагас дутуу заалгах бидний хойч үе хэзээ ч үүн дээр сэтгэл гаргахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхлээр бүгдээрээ тэмцэцгээе! Энэ ажлыг санаачилсан оюунлиг залуучууддаа урам хайрлаж дэмжицгээе!


http://dusal.myftp.org/forum/viewtopic.php?t=4

2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй улс төрийн
намууд болон нэр дэвшигчидэд хандах уриалга



2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэг ч намын мөрийн хөтөлбөрт үндэсний бичгээ сэргээнэ гэсэн утга агуулга бүхий заалт ороогүй нь дараах асуудлыг хөндөж энэхүү уриалгыг гаргах шалтгаан болж байна.

Эдүгээ манай үндэсний бичиг үсэг устаж үгүй болох аюулд учраад байна. Өнөөдөр энэ бичгийн хэрэглээ нийгэмд ямар байгаа билээ? Өдөр ирэх тусам мэддэг хэрэглэдэг хүнгүй болох тийшээ явж хандаж байгаа нь бодит үнэн юм. Босоо бичгийн хувь заяа энэ янзаараа явах юм бол тун бүрхэг болж буйд эрхэм та ч бас эмзэглэж байгаа болов уу.

Энэ жил БСШУ-ны яамнаас монгол бичгийн хичээлийг 3-р ангиас эхлэн орж байсныг болиулж 7-р ангиас эхлэн орох шийдвэр гаргаж байгаа сурагтай. Хэрэв энэ шийдвэр хэрэгжвэл бид үндэсний бичгээ орхиж хаясан хэрэг болно. Дунд сургуульд 7 хоногт ганцхан цаг ордог хичээлийг зөвхөн 7-8-р ангид заагаад хүүхэд юу сурах вэ?

1995 онд гаргасан Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг 1995-2005 онд хэрэгжүүлж дэвшүүлсэн зорилт үндсэндээ биелэгдсэн гэж Засгийн газар үзжээ. Ингэж ард түмнийг хуурах хэрэг байна уу? Бараг жил бүр Монгол бичгийн хичээлийн үзэх цагийг хорогдуулж, орох ангийг цөөрүүлсээр ирсэн нь Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн зорилт байсан болж таарч байна уу?

Одоо засгийн газраас Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II –ийг 2008-2015 онд хэрэгжүүлэхээр болжээ. Гэтэл уг төсөлд Монгол бичгийн хэрэглээ, сургалтын орчныг сайжруулна гэснээс биш Монгол бичгийг төрийн албан ёсны бөгөөд бүх нийтийн хэрэглээний бичиг болгоно гэсэн нэг ч үг өгүүлбэр ороогүйн дээр Монгол бичгийн хичээлийг дунд сургуулийн хэддүгээр ангид хэдэн цагаар орох тухай огт дурдаагүй байна. Тэгэхээр энэ хөтөлбөр өмнөх хөтөлбөрийн адил ямар ч үр дүнгүй замхарах нь ойлгомжтой.

Дунд сургуулийн сургалтын системийг Монгол бичгээр явуулаагүй цагт бид Монгол бичгээ хэзээ ч сэргээж бүх нийтийн хэрэглээ болгож чадахгүй. Хэрэглэх орчин нөхцөлгүй бичиг үсэг аяндаа мартагдаж, устаж үгүй болох нь мэдээж юм.

Нэр дэвшигчид та бүхний дотор үндэснийхээ соёлыг дээдлэх зүрх сэтгэлтэй хүмүүс олон байгаа гэдэгт найдаж буй тул Монгол бичгийн хувь заяа арай ч ийм эмгэнэлтэйгээр төгсөхгүй гэдэгт бид итгэж байна.

Бидний Монголчууд өнөөдөр өвөг дээдсийн эрхэм соёл үндэсний бичиг үсгээ сэргээхийг хүсэж байна. Манай залуучууд бүгд л Монгол бичгээ сэргээж хэрэглэхийг дэмжих болно. Энэ бол хүн төрсөн ээж аавыгаа цаашаа гэдэггүйтэй л адил. Үндэсний хэл бичгээ үгүйсгэх сэтгэлтэй Монгол хүн байхгүй гэдэгт бид итгэдэг. Тиймээс 2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам хүчнүүд болон нэр дэвшигчид та бүхнийг мөрийн хөтөлбөртөө дараах асуудлыг тусгахыг уриалж байна.

1. Монгол бичгийг сэргээн бүх нийтийн хэрэглээ, төрийн бичиг болгох тухай хууль гаргаж ойрын 3 жилийн дотор хэрэгжүүлэх.
2. БСШУ-ны яамнаас Монгол бичгийн хичээлийн сургалтын талаар гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, засан залруулах.
3. 2008 оны хичээлийн шинэ жилээс эхлэн ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн орж буй хүүхдүүдийг Монгол бичгээр сургаж эхлэх.
4. Монгол бичгээр сургалт, хичээл явуулах багш, боловсон хүчнийг эрчимтэй бэлтгэх.
5. Бүх нийтийг Монгол бичигт сургах хөдөлгөөн өрнүүлэх.
6. Үндэсний бичгээ сэргээх ажилд идэвтэй оролцож буй хувь хүн, албан байгууллагуудад төр засгийн зүгээс дэмжилгэ үзүүлэх.
7. 2011 оноос өмнө улс даяар бүх гудамж талбай, албан байгууллага, үйлчилгээний газруудын хаягийг Монгол бичгээр болгох.
8. 2011 онд тохиох Монгол улс тусгаар тогтносны 100 жилийн ойн хүрээнд үндэсний бичиг үсгээ сэргээсний баярыг тэмдэглэх.

Үндэсний бичигт шилжихийг зарим хүмүүс интернет болон компьютер дээр хэрэглэхэд хүндрэлтэй гэж эсэргүүцдэг. Гэвч одоо сүүлийн үеийн програм үйлдлийн системүүд Монгол бичгийг дэмждэг болсон байна. Microsoft Windows-ийн XP болон Vista үйлдлийн системд Монгол бичгийг ашиглах боломжтой, OpenOffice болон зарим оффисын програмууд, Internet Explorer 5.5, Firefox 3.0 хувилбаруудаас дээш хувилбар дээр интернет веб сайтуудыг Монгол бичгээр төвөггүй хийх боломжтой болсон нь компьютерийн орчинд урьд өмнө тулгардаг байсан асуудлууд шийдвэрлэгдэх сайхан боломж нээгдсэнийг харуулна. Харин ч эсрэгээр Монгол хэлний алдаа шалгах, хөрвүүлэх програмуудыг зохиоход крилл үсэг маш их хүндрэлтэй байдаг ба Монгол бичгээр эдгээр програмыг хийхэд илүү амархан төвөг багатай болох юм.

Энэ бүхнийг ул суурьтай шийдвэрлэх, үндэсний бичиг соёлоо сэргээн бусдын соёлтой цогцлуулан улс орноо удирдан хөгжүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаан, цаашид хэрэгжүүлэхийг эрхэм нэр дэвшигч та бүхнээс хүсэж байна.



Та бүхэн хэрвээ дэмжиж байвал бидэнтэй нэгдээрэй. Мөн алдаа оноотой зүйл байвал засаж залруулах, нэмэх, санаа оноогоо бидэнд илгээгээрэй! Мөн гарын үсэг цуглуулахад, хувь хүний нэр, байгууллага хамт олон, веб сайтын хаягуудаа үлдээнэ үү! Дэмжигчдийн нэр болон гарын үсэг хэрхэн цуглуулах талаар санаа байвал хэлж өгч туслаарай!
Тэгээд дэмжиж байгаа хүмүүс нь ямар нэгэн байдлаар энэ уриалгыг өөрийн блог дээр тавьж дэмжчигчдийн гарын үсгийг цуглуулаад дараа нь бидэнтэй нэгтгэх боломжтой юм. Заавал сайтын холбоос болон хэн нэгний нэрийг дурдах шаардлагагүй.


Бичсэн: Andante | цаг: 00:44 | Одоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Andante
xvv  баярллаа

зочин 1.  хэхэ Равжаагийн үед крилл үсэг байгаагүй юм чинь монгол бичгээрээ л бичсэн байлгүй дээ. нөгөө соёмбо үсэг  этрээрээ биччээгүй бол шүү дээ ;D

зочин 2.   бараг мянган жилийн турш хаяж гээлгүй уламжлаад ирсэн эх хэлээ нэгдүгээрт тавих нь яагаад туйлшрал болдогийг сайн ойлгосонгүй.
миний хувьд 1-3р анги хүртэл могол бичгээр бүх хичээл ордог байсан. намайг дагаад аав ээж хоёр ч гадарладаг болсон. ямар тэнэг нь тэрийг болиулсын бол гэж одоо дургүй хүрээл.. тэр үед талбай дээр өлсөглөн зарладаг байж гэж одоо харамсахын хэхэ.
Засгийн эрхэнд хэн байх нь хамаагүй дээ. бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэдэг нь чухал. Харин тэр компьютерын хувьд миний мэдэх хэрэг биш. ямартаа ч дээрх уриалга, бас тэр форум дахь сүүлийн бичлэгүүдийг харвал асуудал амархан шийдэгчих юм шиг байна. энэ тал дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд ч бий гэсэн.

donika яг юу ярьжийна? сонирхолтойгоос нь жишээлээч winking
Бичсэн: Andante цаг: 20:28, 2008-06-10 | Холбоос | |


onoodorhon hicheel deer dashbalbar ahiin huviin namtar ene ter geel baahan yarij gaihuulsan
Бичсэн: donika цаг: 16:10, 2008-06-10 | Холбоос | |


Нэг юм мартаж
Бүр нийтийн гэвэл арай туйлширсан биш үү.
Яахав зүгээр мэдэж байх ёстой гэдэг утгаар нь хичээл нилээн хэдэн анги дамжаад ороод яваг. Тэгээд аандаа нөлөө нь гараад анзаарагдаад ирвэл хүмүүс зөвшөөрч эхлэнэ. одоо бол социализмын сүүлийн бүтээгдэхүүнүүд засгийн эрхэнд байна шүү дээ найзаа.

Тэгээд ч компьютертэй холбоотой зүйлс монгол бичгээр болвол ер нь утгагүй болоод явчих байх шүү. Саяхан хүртэл кириллээ арайхийж шийджээ байхад.

Ном уншихгүй болоод тэр үү, кирилл бичигтэй болоод тэр үү, монгол үгсийн сан нэг л ядуу санагдаад байхийн, өөр хэл мундаг сурч байгаан болуу кк
Бичсэн: Зочин цаг: 07:54, 2008-06-10 | Холбоос | |


дэмжиж байна
Дэмжиж байнаа,

Дашбалбар ах минь байсан бол нэг юм хэлнэ дээ.

Чойномын монгол шадууд ч сэтгэл бууж байна шүү.

Ингэхэд Равжаа ямар бичгээр бичдэг байсан юм болоо, Би кириллээр бичсэн Равжаагийн шүлгүүдийг уншиж байсийн байна.

Хэвлэлийн компаниуд чинь БСШУЯ-д сайн лобби хийдэг байхаа. Тэд нарыг нэгтвэл ч нөлөөтэй болно шүү.

Юу гэсэн үг вэ гэвэл олон нийт буюу бид, хувийн салбар буюу компаниуд нийлэхээр Бодлогод нөлөөлөх байлгүй дээ.

Бичсэн: Зочин цаг: 07:46, 2008-06-10 | Холбоос | |


Бичсэн: xvv цаг: 02:05, 2008-06-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax