2008-06-08
Дүү
Хөөрхөн дүүтэй байж билээ. Төрсөн биш л дээ. бас өргөмөл ч биш. Хамаатны ахын ганц хүү. Ээж нь хэдхэн сартай байхад нь  орхиод явсан. Аав нь сэтгэлийн тэнхээгүй, тиймхэн хүн байсан ч хог дээр хаялгүй, асрамжинд өгөлгүй хэл хөлд оруулсым. Яваандаа архинд ч дуртай, ааш зан ч най байхгүй болж. Ингээд бяцхан хүү манайхаар голцуу айл айлаар өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Хар багаасаа л хатуу хөтүү амьдрал  дунд хүн болж ядаж яваа амьтан. Ээж маань чадах чинээгээрээ л ах бид хоёроос өөрцгүй хайрлаж байсын. Тэнэг байж дээ.. Хайртай байсан л даа. төрсөн дүү шигээ хайрлаж байгаагүймаа. Уг нь төрсөн дүүгээсээ ч илүү хайрлах ёстой байж. Орхиод явчина чинээ санаагүймаа. Дүүгийхээ зовлонг дэндүү хожим ойлгосон. Том том нулимас дуслуулаад уйлж байгаа нь одоо ч нүдэнд харагдахын. Тэр үед жирийн л нулимас байсан. Одоо эргээд харахаар гуниг, гомдол дүүрэн..

Нэг өдөр хичээлээ тараад иртэл ээж намайг дагуулж гараад уйлж байна.
Дүүгий чинь шинжилгээний хариу гарсан. Хорт хавдартай, одоо ердөө 2 сарын нас үлдсэн..
Уйлахаас өөр юу ч хийж чадаагүй ээ. Ээж аавтайгаа элэг бүтэн өссөн бол тийм өвчин тусахгүй байсан байх даа гэж одоо боддог. Өнгөрөхийх нь өмнөх шөнө би сахиж хоносон. Хичнээн тарчилж байгааг нь нүдээрээ харсан. Таван жил өнгөрсөн ч өчигдөр юм шиг нүдэнд харагдаж чихэнд сонсогдсоор л.. Хэзээ ч мартаж чадахгүй бололтой. Заримдаа шөнөжин уйлж хонодогоо хэнд ч хэлж байгаагүй ээ би. Хэндээ ч хэлэхийн билээ.
Дүү маань 11 настай байсан. Одоо амьд байсан бол 16тай сайхан залуу..

Sergelen jaahan duu - C.Javhlan&height=20&width=320&frontcolor=0x339900&lightcolor=0xfff000&showstop=true&showdownload=true&link=Sergelen jaahan duu - C.Javhlan" pluginspage="http://www.macromedia.com/go/getflashplayer" type="application/x-shockwave-flash">

Бичсэн: Andante | цаг: 05:41 | Өнгөрсөн
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


гэрэлтуяахаа минь чамаас сайн сайхан баярын гэрэл цацрах үе ирнэ байхаа чиний нэр чинь сайхан юм тэглээч юм гэдэг чинь ээлжтэй, магадгүй буруу муугийнхаа төлөөсийг зарим хүмүүс ийм хатуу үнээр төлсөн бол дараа нь заавал жаргах ёстой...
Бичсэн: g84 цаг: 16:04, 2008-07-25 | Холбоос | |


Ойлгож байнаа. Эргээд бодохоор харамсахааргүй амьдрах ёстой юм шиг байна. Надад өчнөөн харамсал гомдол үлдсэн. Ханиа хайрлаж чадахгүй байсаар ингээд явуулчихлаа гээд уйлаад сууж байна. Би түүндээ ганц тариа хийлгээд, эмнэлэгт сахиж хоноод явуулсан бол... Ингэж л бодох юм. Хорвоо дэндүү хатуу.Өнгөрсөн хойно уйллаа гээд, өмөрлөө, шаналлаа гээд бид юуг өөрчилж чадахгүй. Харин өөрсдийнхөөрөө сайхан амьдрах чётой. Ядаж орхиод явсан тэднийхээ сүнсийг амраах ёстой байх.
Бичсэн: gereltuya цаг: 15:48, 2008-07-25 | Холбоос | |


амьдрал ийм л байдаг бид үүнийг даван туулж байж л амьдардаг шүүдээ
гэхдээ чи сайхан сэтгэлтэй
зөв ухаарсан хүн байна...
амжилт
Бичсэн: g84 цаг: 15:37, 2008-07-25 | Холбоос | |


hen ni hen be gedgiig cag hugacaa haruulna. bosgoson amidraliinhaa tuluu zutgehgui er huniig yalt ch ugui l orhih bolno.salah asuudal bishe. hun 2 amidrahgui. not talking
Бичсэн: ariunbat (зочин) цаг: 17:30, 2008-06-10 | Холбоос | |


neeh tenegee
humuus huuhdee hayj yavaal esvel huntei suuchaad salaal aimar teneg. amiddaa bie biye hairla gej..
Бичсэн: donika цаг: 13:06, 2008-06-09 | Холбоос | |


bi oilgodguin
humuus suuchaad salna huuhedtei bolchood hayj yavna bi erdoo oilgodgui oilgoy gej husdegchgui shuud l teneg gej boddog teneguud tsoon baigaasai
Бичсэн: dursahui цаг: 12:27, 2008-06-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax